Бидний тухай
Байгальдаа ээлтэй, хүндээ ээлтэй орчинг бүтээхээр Монгол залуус нэгдэж, шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүн хийж байна.
Бидний шийдэж буй эхний асуудал бол агаарын бохирдол. Цэвэр агаараар амьсгалахын тулд үнэтэй агаар цэвэршүүлэгч авсан ч солих шүүлтүүр нь олддоггүй. Тиймээс бид Монгол хонины ноосоор, байгальд бүрэн задардаг шүүлтүүр хийсэн.

- хэрэглэгч
- 1,400+
- CO₂ ялгарлаас сэргийлсэн
- 82 тн
- нийлэг хаягдлаас сэргийлсэн
- 59 кг
Бидний түүх
2021
- 12 сард үүсгэн байгуулагдав.
2022
- Анхны бүтээгдэхүүнээ Солонгосын тохирлын гэрчилгээний лабораторид баталгаажуулав.
- Хонины ноосон шүүлтүүртэй анхны агаар цэвэршүүлэгчээ гаргаж, 300 гаруй хэрэглэгчтэй болов.
- Үндэсний стартап тэмцээнд 2-р байр эзлэв.
2023
- Оюуны өмч маань бүртгэгдэж, Инновацын төслийн дэмжлэг авав.
- ITC-ийн Залуу экопренерээр шалгарч, Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд танилцуулав.
- 8 сард үйлдвэрлэлээ эхлүүлэв.
2024
- Хонины ноосон түүхий эдийг шүүлтүүр үйлдвэрлэгчдэд нийлүүлж эхлэв.
2026
- Airee Drive машины салоны агаар шүүгчээ гаргав.
- Улаанбаатарт болсон НҮБ-ын COP17 чуулганд танилцуулав.
- Airee 3.0-ийн урьдчилсан захиалгаа нээв.
Үнэт зүйл
- Байгальтай дасан зохицсон
- Хүн төвтэй
- Үржих сэтгэлгээтэй
- Нээлттэй